Оюутны сайн дурын болон мэргэжлийн клубийн 120 гаруй баш, оюутнууд мод тарих ажиллагаанд оролцлоо

ШУТИС-ийн оюутны сайн дурын болон мэргэжлийн клубийн 120 гаруй баш, оюутнууд Дэлхийн мод тарих өдөр 2019 оны 5 дугаар сарын 11 нд  Му клубийн үйл ажиллагаатай танилцаж, мод тарих ажиллагаанд оролцлоо.

Му клубийн мод тарих төлөвлөгөөний дагуу багш, оюутнууд 2 хуваагдаж нэг хэсгийг ОСҮА-ны ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа, Анарваан клубийн зөвлөх багш Д.Туяа нар удирдан Баянхошууны зүүн салаанд бий болгохоор төлөвлөж буй Ойн төгөл, цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцож 100 орчим модны нүх ухаж, 100 орчим мод тарьж усаллаа.

  

Тус Ойн төгөл, цэцэрлэгт хүрээлэнг Чинагийн Галсан сан, Энх Мөнхийн Байгаль Нийгэмлэг хамтран бүтээн бий болгохоор ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээлэнгийн усалгаа, арчилгааг дээрх 2 байгууллагаас гадна ХААИС-ийн Эклогийн сургуулийн н.Батзаяа багшийн удирдлага дор Ландшафын IV ангийн оюутнууд хариуцан дадлагын ажлаа хийж буйгаараа онцлог давуу талтай санагдлаа.

  

Нөгөө хэсэг 100 гаруй оюутнууд Му клубийн зөвлөх багш Д.Сэрдарам, Хятад хэлний клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, клубүүдийн нэгдсэн зөвлөлийн ахлагч Отгонбаяр нарын удирдлага дор  Төв аймгийн Аргалант суманд байрлах Green Asia ТББ-ын модны талбайд очиж 400 гаруй мод тарьж, 300 гаруй модны нүх ухаж ажилласан.

  

Оюутнууд маань ажиллахын хажуугаар Му клубийн брэнд хоол цуйван, боорцог зэргийг идэж, чөлөөт цагаараа тэмцээн уралдаан зохион байгуулж нэг өдрийг агаар салхинд хөдөлмөрлөн хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.

 

Энэхүү Му клубийн ажлыг тогтмол удирдан чиглүүлж, зөвлөж ажилладаг Д.Сэрдарам багш олон хүмүүсийн унаа тэрэг, хоол ундны асуудлыг зохицуулах, зохион байгуулах гээд нөсөр их ажил, ямар их хичээл зүтгэл, итгэл дээр явагдаж байгаатай танилцахад таатай байлаа.

Мод тарих ажилд сэтгэл зүрхээрээ оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлье.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Клубүүдийн нэгдсэн зөвлөл