Гидрогеологи, инженер геологи, геоэкологи мэргэжлийн багш, оюутнууд “Ухаа худаг”, “Оюу толгой” уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн багш, оюутнууд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2019 оны 4 сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Ухаа худаг” нүүрсний уурхайн ус шүүрүүлэх болон ус хангамжийн систем, “Оюу толгой”-н ил болон далд уурхайн геотехникийн үйл ажиллагаа, “Гүний хоолой” газар доорх усны ордын хяналт шинжилгээний системийн зохион байгуулалт, ус цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.

Ухаа худаг нүүрсний уурхайн 56,000 шоо метр багтаамжтай усны шүүрэлт, ууршилтаас хамгаалсан тусгай технологийн дагуу хийгдсэн усан сан.

Говь нутгийн онцлогийн хувьд газар доорх ус нь хүн ам, үйлдвэрийн усан хангамжийн цорын ганц эх үүсвэр юм. “Ухаа худаг” нүүрсний уурхайн цогцолборын үйлдвэрлэлийн ба ахуйн хэрэглээний ус хангамжийн боловсронгуй систем нь газар доорх усыг 100 хувь дахин ашиглах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологийг нэвтрүүлжээ.

“Ухаа худаг” нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр

Мөн “Оюу толгой” ХХК-ийн ил болон далд уурхайн геотехникийн ажил, “Гүний хоолой” газар доорх усны ордын мониторингийн систем, Ундайн голын гольдрол өөрчилсөн байдалтай танилцаж туршлага судлав.

Оюу толгойн ил уурхайн үйл ажиллагаатай холбоотой Ундай голын гольдрол өөрчлөлтийн дараа үүссэн газар доорх усны илэрцийг оюутнуудад танилцуулж байгаа нь

Оюу толгой уурхайн ус хангамжийн системтэй танилцаж байна.

Оюу толгойн далд уурхайд

Өмнөд говийн бүсийн томоохон бүтээн байгуулалттай танилцах боломжийг бидэнд олгож, үйл ажиллагаатайгаа танилцуулсан “Энержи Ресурс” ХХК-ийн салбарын дэд бүтцийн албаны дарга Ч.Баярсайхан, гидрогеологич Б.Баттулга, Тээвэр, ложистикийн менежер  Д.Батсүх, “Оюу толгой” ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн менежер Н.Эрдэнэбаяр, Усны багийн ахлах С.Отгонбаатар, гидрогеологич П.Ууганбаяр, Б.Ууганхүү, Ил уурхайн геотехникч инженер Х.Болдбаяр, Далд уурхайн геологи судалгааны багийн геотехникийн ахлах инженер П.Өнөболд, геотехникч инженер Б.Батбаяр, Г.Нямдаваа, С.Пүрэвсүрэн болон бусад бүх төгсөгчдөдөө нийт багш, оюутнуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.