“Геодези 2019” улсын олимпиад болж өндөрлөлөө


5-р сар. 6, 2019, 1:10 p.m.

"Геодези 2019" улсын олимпиад 2019 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ШИТИС-ийн хичээлийн I, II байр, ШУТИС-ийн Төв номын санд амжилттай боллоо. "Геодези 2019" улсын олимпиадыг ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбар, БХБЯ, ГЗБГЗЗГ, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо хамтран зохион байгууллаа.

Олимпиадад ШУТИС,  МУИС, ХААИС, ҮТИС, ИЗОУИС, Барилгын Политехникийн Коллежийн 19 багийн 114 оюутан, 25 багш оролцлоо.

Олимпиадыг агуулгын хүрээнд “Геодезийн шинжлэх ухааны мэдлэг, техник ур чадвар эзэмшилт” зэргээс нь хамааруулан 2 түвшингээр зохион байгуулав.

“ГЕОДЕЗИ 2019” олимпиадын I  түвшин”-ний ангилалд ШУТИС,  МУИС, ХААИС, ИЗОУИС, Барилгын Политехникийн Коллежийн 12 баг өрсөлдсөнөөс:  

            1-р байрт ИЗОУИС-ийн “Land”

            2-р байрт ХААИС-ийн “Бүтээлч залуус”

            3-рт байрт ШУТИС –ийн “Хатуу самар” багууд шалгарав.

  

“ГЕОДЕЗИ 2019” олимпиадын II түвшин”-ний ангилалд ШУТИС, ХААИС, ҮТИС-ийн 7 баг өрсөлдсөнөөс:

            1-р байрт ШУТИС-ийн “Геодези-4”

            2-р байрт ШУТИС-ийн “Lord land”

            3-рт байрт ХААИС–ийн “Newbie” багууд шалгарав.

  

Геодезийн олимпиадын даалгавар гүйцэтгэх хэлбэр нь:

  • Гадаа талбайд хэмжилт хийх
  • Ангид суурин боловсруулалт хийх
  • Даалгаварын үр дүнг илтгэх
  • Багийн гүйцэтгэлтэй асуулт, хариулт, мэндчилгээг тодорхой  удирдамжийн дагуу гүйцэтгэх гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй байдагаараа онцлог бөгөөд оюутны сургалтаас олж авч буй бүхий л мэдлэг, ур чадварыг сорьж чаддаг онцлогтой. 

Гадаа талбайн хэмжилтийн хэсэг: I  түвшин”

 

Олимпиадын I  түвшин”-ний ангилалд оролцож буй баг тус бүр “Өгөгдсөн цэгүүдийн өнцөг зай хэмжих” даалгаварын хэмжилтэнд “Электрон теодолит” иж бүрдлээр нь ашигласан. Өөрсдийн сугалсан талбайд хэмжилт зураглалын ажлыг гүйцэтгэсэн. Энэ шатанд 12 баг оролцсон.

Гадаа талбайн хэмжилтийн хэсэг: II  түвшин”

 

Олимпиадын II  түвшин”-ний ангилалд оролцож буй баг тус бүр “Барилгажсан талбайд 1:500-ны масштабтай байр зүйн зураглал үйлдэх” даалгаварын хэмжилтийн ажилд “Электрон тахеометр”-ийг иж бүрдлээр нь ашигласан. Том масштабын байрзүйн зураглал хийх хүрээнд сүлжээний тэгшитгэн бодолтыг Excel программ дээр, тоон зургийн боловсруулалтыг AutoCad программ дээр өөрсдийн зөөврийн компьютер ашиглан гүйцэтгэсэн. Энэ шатанд 7 баг өрсөлдсөн.

 

 

Ангид суурин боловсруулалт, ажлын тайлан, мэндчилгээ, асуулт, хариултын даалгавар гүйцэтгэж буй үеийн зураг

Геологи, уул уурхайн сургууль

Геодезийн салбар