ШУТИС-ийн Оюутны Математикийн XVIII Олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн 60 жилийн ойн нэрэмжит Оюутны Математикийн XVIII олимпиад 2019 оны 3-р сарын 30-наас 4 сарын 28-нд амжилттай зохион байгуулагдав. Олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн ҮТС, БАС, МХТС, ГУУС, ЭХС, МехТС, ХШУС, БУХС, Орхон аймаг дахь Технологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулиудаас гадна инженер, технологийн чиглэлээр сургалт явуулдаг ХААИС, ТЗДС, ТТДС-ийн оюутнууд урилгаар оролцлоо. Олимпиад 2 шаттай явагдсан бөгөөд I даваанд нийт 673 оюутан оролцсоноос шалгарсан 121 оюутан II даваанд амжилттай оролцож хувийн дүнгээр дараах оюутнууд шагналт байруудад шалгарлаа.

Хувийн дүнгээр:

Овог нэр

Сургууль

Оноо

Байр

1

Г.Хонгор

ҮТС

30

I

2

Б.Долгормаа

ҮТС

24

II

3

Д.Дорждалай

ГУУС

24

II

4

А.Нуртилеу

БАС

23,5

III

5

Б.Жамба

МХТС

22

III

6

М.Мягмарсүх

ҮТС

20

III

7

Э.Түвшинзаяа

БАС

18,5

IV

8

Д.Баяржаргал

ҮТС

17,5

IV

9

Э.Тамир

БАС

17,5

IV

10

А.Урантогос

БАС

15

IV

Багийн нэгдсэн дүнгээр

Тэргүүн байрыг ШУТИС-ийн ҮТС-ийн баг хамт олон тэргүүлж шилжин явах цомын эзэн

II байр ШУТИС-ийн БАС

III байр ШУТИС-ийн ОрТС-ийн багууд тус тус шалгарлаа.

 

 

 

 

Олимпиадад оролцсон нийт багш оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.