“Монгол хоол” сэдэвт cook show- 2019 тэмцээн зохион байгуулагдлаа


5-р сар. 1, 2019, 3:58 a.m.

 

Монгол үндэстний хоолыг орчин үеийн хоол хэрэглээний соёлтой уялдуулан хөгжүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой Cook show- 2019 тэмцээн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд 2019 оны 4 сарын 28-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд тавигдах шаардлага нь Монгол хоолны уламжлал, хэв маяг, бүрдэл, эрүүл мэндийг дэмжсэн хоол бэлтгэх шинжлэх ухааны үндэслэлтэй арга технологи, орчин үеийн шинэлэг агуулгаар баяжуулсан шинэ төрлийн 2 үндсэн болон дагалдах хоол бүтээж хийж үзүүлэх байлаа. Энэхүү хоол нь хүний өдөр тутмын хэрэглээ болохуйц, гэртээ бэлтгэж хэрэглэхээс гадна баяр тэмдэглэлт өдрүүд зэрэг хүлээн авалтын хоол үйлчилгээнд хэрэглэх тодорхой сэдвийн шийдлээр хийгдсэн. Тэмцээнд түрүүлсэн хоолыг сурталчлан дэлгэрүүлэх зорилгоор ШУТИС-ийн 60-н жилийн ойн хүлээн авалтын хоолонд үйлчилнэ гэж төлөвлөсөнөөрөө мөн онцлог болсон юм. Хамтарч ажилласан байгууллагууд болох Хишиг Монгол Зоогийн газар, Nomads Hospitality LLC, Долоон болдог ХХК, ДЦС-4 ТӨХК Meal Plus-2 ҮТС, “Гэр гэртээ тогооч” сэтгүүлийн хамт олон болон оюутнууддаа цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсье.

Тэмцээний агшинуудаас:

 

  

  

 

I байр. Нархан баг, II байр.  Цодгорхүү баг  

            

III байр. Нүүдэлчид баг Тусгай байр.  Peppermint баг

Шилдэг бүтээлийн эзэд болох ХҮҮТ-4 ангийн Т.Энхзул, Э.Оюунсувд, ХҮҮТ-3 ангийн М.Мөнгөнболор нарт Номадс Сүлжээ Зоогийн Газар өөрсдийн хэвлэсэн Уламжлалт ба орчин цагийн Монгол хоолны 99 жор номоороо шагнаж дурсгал болгов.  

Тэмцээнийг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч:

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн хамт олон,

Үйлдвэрлэлийн технологийн сургууль, ШУТИС

Тэмцээнийг ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагч:

Хишиг Монгол Зоогийн газар /1-р байрны мөнгөн шагнал, шүүгч/

Nomads Hospitality LLC /2-р байрны мөнгөн шагнал, шүүгч/

Долоон болдог ХХК /3-р байр /3-р байрны мөнгөн шагнал, ном хэвлүүлэх/

ДЦС-4 ТӨХК /оюутнуудыг хамтарч бэлтгэх, шүүгч /

Meal Plus-2 ҮТС, ШУТИС /тэмцээний байр талбай, том тоног төхөөрөмж /

“Гэр гэртээ тогооч” сэтгүүл / хоолны зураг авалт /