“Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний хурлын шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ боллоо

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулж буй “Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний хурлын шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ амжилттай боллоо. Бүтээлийн үзэсгэлэнг 2018 оны 4 дүгээр сарын 26-нд ШУТТНС-Е-604 тоот “Хурлын танхим”-ын гадна талбайд зохион байгуулагдлаа. Нээлтын арга хэмжээнд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд Т.Намнан болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, хурал зохион байгуулах комиссын гишүүд, багш, оюутнууд оролцлоо.  

 

Хурлыг нээж: ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, доктор (Sc.D), профессор Х.Энхжаргал үг хэлэв. Тэрээр ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтсан томоохон арга хэмжээний нэг болох их сургуулийн оюутан залуучуудын судлаач, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний чуулганыг шилдэг илтгэл, бүтээл шалгаруулах уралдаанаар өргөн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдрийн шилдэг бүтээл шалгаруулах энэхүү арга хэмжээнд нийт 50 бүтээл 150 гаруй оюутан, 80 гаруй багш нар хамтын бүтээлээр оролцож байна. Ингээд техник технологийн салбарт өрсөлдөж буй 40 бүтээлээс 6 байр шалгаруулж нийт 10 баг шалгаруулан шагнан урамшуулахаар болсныг дуулгаж уралдаанд оролцож буй нийт багш,оюутнууддаа амжилт хүслээ. Тус өдөр Эрдэнэс таван толгой ХК-ны нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний хурал давхцан болсноор тус компанийн удирдлагууд манай оюутнуудын бүтээлтэй танилцан шилдэг нэг бүтээлийг 1сая төгрөгөөршагнан урамшуулах шийдвэр гагасан ба нээлтийн арга хэмжээнд  Эрдэнэс таван толгой ХК-ны мөн стратеги хөгжлийн газрын дарга н.Цогтбаяр оюутнуудад баяр хүргэж үг хэллээ. Тэрээр өнөөдөр энэ олон оюутан залуус бүтээлээрээ оролцож байгааг харахад үнэхээр бахархалтай байна. Бид өнөөдөр шинжлэх ухаанч байдлыг маш ихээр дэмжинэ. Ашиглалт, олборлолтын инженер болохоос илүүтэйгээр хими технологи бусад нарийн мэргэжлээр мэргэших хэрэгтэй байна. Бид дэмжихэд бэлэн байна гэв. 

 

“Эрдмийн чуулган-2019” шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ 2 салбараар зохион байгуулагдсан. “Эрдмийн чуулган-2019” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах комиссын дарга Х.Энхжаргал Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, доктор (Sc.D), профессор, нарийн бичгийн дарга: Д.Цогзолмаа Оюутны соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, Техник, технологийн салбар зөвлөлд Б.Уранзаяа БАС-ийн Хүрээлэн буй орчны инженерийн салбарын дэд профессор, доктор (Sc.D), Ц.Баярсайхан МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D), Д.Ундармаа ГУУС-ийн Уул уурхайн салбарын ахлах багш, доктор Ph.D, Ц.Тэнгис МХТС-ийн Электроникийн салбарын ахлах багш доктор (Ph.D), Б.Энхтуяа БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбарын профессор, доктор (Ph.D) Д.Золзаяа МХТС-ийн Компьютерийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D)

 

Дизайн, хүмүүнлэг, байгалийн ухааны салбар зөвлөлд П.Сэргэлэн ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор, доктор (Ph.D), М.Сугар БАС-ийн Барилгын инженерийн салбарын дэд профессор , доктор (Ph.D), Д.Дөлгөөн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, доктор (Ph.D), Д.Илчгэрэл ХШУС-ийн Химийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D), багш нар ажиллаж оюутнуудын бүтээлийг дүгнэн шагналын эздийг тодрууллаа. Үүнд Шилдгийн шилдэг бүтээлээр шалгарч Эрдэнэс таван толгой ХК-ны нэрэмжит шагналыг “Тавцан дээрх бөмбөгийг PID аргаар тэнцвэржүүлэгч” бүтээлээр ХМТС-ийн Электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Х.Тэмүүлэн, Удирдагч багшаар МХТС-ийн Ахлах багш,  Доктор (Ph.D) Ц.Тэнгис ажиллажээ.

 

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ

 

д/д

Бүтээлийн нэр

Овог нэр

Сургууль, анги, курс

Удирдсан багш

 

ТЭРГҮҮН БАЙР

1.

ХҮНДИЙН ХҮЧНИЙ ӨДӨӨГЧ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖИЙН СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТ

Б.Амарбат, О.Сансармягмар, П.Алтанчимэг, А.Хаш-Эрдэнэ, Н.Цэдэн-Иш, Б.Батмөнх нар

МехТС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт 4-р курс

Я.Ренчинванжил. Механик мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)

2.

ДУЛААН СОЛИЛЦУУРЫН ТӨХӨӨРӨМЖИЙН АВТОМАТ СИСТЕМ

Ш.Баасанхүү

МехТС-ийн Үйлдвэрлэлийн автоматжуулалт 4-р курс

Ц.Баярсайхан Механик, мехатроникийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)

 

ДЭД БАЙРАНД

1.

СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ 3D ПРИНТЕРИЙН ЗОХИОН БҮТЭЭЛТ

Л.Лхагважав

ҮТС- ийн ХҮМТТ-V

Д.Пүрэвмагнай Ms.c

2.

ДОТОР МАХАН ЦАРЦМАГ

Х.Зулхүү, А.Түмэнхүслэн  Б.Дансранцамба

ҮТС- ийн БШТС-III

Б.Майзул, доктор (Ph.D), дэд профессор

 

ГУТГААР БАЙРАНД

1.

АВТОМАТ ТООС СОРОГЧ

О.Мөнх-Эрдэнэ

Г.Ууганбилэг

ХМТС-ийн Электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн

3-р курс

Доктор (Ph.D)

Ц.Хүрэлбаатар

/Ахлах багш/

2.

АВТОМАШИНЫ ЦАХИЛГААН ТОНОГЛОЛ

Б.Отгонбат, Э.Уламбаяр, Н.Дэлгэрбаяр

ТТДС- АИ-III

Ц.Дэлгэр Механикийн тэнхимийн эрхлэгч, Ш.Номин-Эрдэнэ багш

 

ДИЗАЙН БУСАД САЛБАРТ

 

ТЭРГҮҮН БАЙР

1.

"E.O.CH III" БАГ

Б.Энх-Амгалан Э.Эрдэнэтөгс О.Мөнхбаяр

БАС-ийн  Архитектур-4, ХАС-4

О.Ганжаргал, Архитектурын салбарын ахлах багш, магистр

 

ДЭД БАЙРАНД

1.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БРЭНД ХУВЦАСНЫ ДИЗАЙНЫ ШИЙДЭЛ

Э.Цогтбаяр

ҮТС- ийн ХД-V

 

П.Болормаа, Ms.c

 

ГУТГААР БАЙРАНД

1.

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ СИСТЕМ

Г.Хувьзаяа

А.Пүрэвсүрэн

Б.Баяржаргал

А.Галхүү

Б.Энхмаа

Б.Батсайн

МХТС-ийн Мэдээллийн системийн 4-р курсын оюутан

Т.Золбоо

/Багш/

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:  ИЛТГЭЛИЙН УРАЛДААНААС

Техник, технологийн салбараас Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТС-ийн  Механикийн тэнхимийн багш. Г.Оюунсүрэн

Байгалийн ухаан, экологийн салбараас ҮТС-ийн БШТС-ын профессор, Доктор /Ph.D/, Дэд профессор С.Дэлгэрмаа

Нийгэм, хүмүүнлэг, дизайны салбараас ГХС-ийн АСТ-ийн ахлах багш, доктор Ph.D Ц.Эрдэнэзаяа

Эдийн засаг, менежментийн салбараас БуХС-ийн БУС-ын профессор Доктор /Ph.D/, профессор. Б.Энхтуяа

БҮТЭЭЛИЙН УРАЛДААНААС Техник, технологийн салбараас

  1. ҮТС-ийн ХҮТИ-ийн салбарын ахлах багш Д.Пүрэвмагнай
  2. ТТДС-ийн багш Ц.Дэлгэр
  3. Дизайн бусад салбараас ҮТС-йн ДС-ийн багш Б.Гэрэлмаа  нар шалгарч Батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ШУТТНС-Е-604 тоот “Хурлын танхим”-д болсон. Шагналыг: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D) дэд профессор Т.Намнан, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга доктор (Ph.D), дэд профессор Т.Гэрэлт-Од болон комиссын гишүүн шүүгчид гардууллаа.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Зохион байгуулах комисс