ШУТИС-ийн хятад хэлний клуб, ГХС-ийн оюутны зөвлөл “Монголчуудын урам ухаан, сэтгэл зүйгээр асарч тэтгэх нь” сэдэвт лекц


4-р сар. 23, 2019, 3:54 a.m.

ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд ГХС-ийн оюутны зөвлөлтэй хамтран “Монголчуудын урам ухаан, сэтгэл зүйгээр асарч тэтгэх нь” сэдэвт лекцийг ШУТИС-ийн оюутан залуусыг зөв сайхан харилцдаг харилцааны соёлтой, харилцан бие биенээ дэмжиж, урам хайрладаг эерэг хандлагатай “бүтээлч оюутан” болгох зорилгоор клубын зөвлөх Ц.Эрдэнэзаяа багшаа урьж энэхүү лекцээ зохион байгууллаа.

 

 

Зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань клубын зорилго, үйл ажиллагааны үр дүн хийгээд шинэ зууны хүн байх, оюутан байх, хувь хүнээс бие хүн болж төлөвших, чадварлаг боловсон хүчин болоход нийгмийн хэрэгцээ шаардлага хэрхэн хангаж буй талаар оюутан залуустай ярилцаж лекцээ эхлүүллээ. “Монголчуудын урам ухаан, сэтгэл зүйгээр асарч тэтгэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний судалгааг 1.Монголчуудын “урам”-ын тухай ойлголт 2.Уламжлалт хүмүүжлийн “урам”-аар тэтгэх ухаан 3. Хэлц үгээр “урам” тэтгэх ухаан 4. “Урам”-аар тэтгэх ухаан-эрүүл амьдрахуйн үндэс гэсэн агуулгын хүрээнд танилцуулж, Т.Очирхүү: “Урам хайрла” Хүмүүс ээ ! Надад урам хайрла !

Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла !

Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла ! оюутан залуус бидэнд урам хайрласан, ухаарал өгсөн эерэг хандлагын чухлыг мэдүүлсэн ач холбогдолтой болж өндөрлөлөө.   

Оюутан залуус бидэнд цаг үеэ олсон үр дүнтэй лекц болсонд клубын гишүүдийн өмнөөс зөвлөх багшдаа чин сэтгэлээсээ баярлалаа. Тус лекцийг  ГХС-ийн ТТО-ын 1,2,3-р анги, ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн 1,2-р ангийн оюутнууд болон хятад хэлний клубын идэвхтэн гишүүд  нийт 80 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо. 

Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ГХИ-Хятад хэлний клуб. 2019-04-15