Өнгөрөгч 4-р сарын 5-ны өдөр Монголын их, дээд сургуулиудын солонгос хэл суралцагч оюутан залуусын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог солонгос хэлний ярианы тэмцээн 21 дэх удаагаа зохион байгуулагдлаа. БНСУ-ын ЭСЯ, КОЙКА байгууллагын ивээл дор ХУИС зохион явуулдаг уг тэмцээн нь 2, 3-р курсын оюутнуудын дунд зохиогддог байсан бол энэ жилээс эхлэн их, дээд сургууль бүрээс 1~3 курсийн зөвхөн нэг оролцогч орох боломжтой болсон юм. Тэмцээн шүүгчийн асуултад хариулах, өгөгдсөн зургийг тайлбарлах, үндсэн илтгэл гэсэн 3 үе шаттай явагддаг бөгөөд энэ жилийн сэдэв "Цахим гэмт хэрэг" гэсэн харьцангуй хүнд сэдэв байв.
ШУТИС-ийн хувьд Солонгос хэлний тэнхим байгуулагдсан цагаас эхлэн энэ тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн билээ. Энэ жил ТТО мэргэжлийн 2-р курсын оюутан С.Өлзийбат амжилттай оролцон түрүүлж БНСУ-н Элчин сайдын яамны нэрэмжит “Гран при” шагнал болох Солонгос Улсад 3 сар үнэгүй суралцах эрхээр шагнууллаа. Ийнхүү бид 2014 онд 2-р байр /3-р курсын оюутан Э.Солонго/ эзэлж байсан амжилтаа ахиулж чадлаа.
Мэдээ бэлтгэсэн: ГХС-ийн АСТ-ийн багш Б.Номиндалай
“МАРКЕТИНГ: ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР, МАРГААШ” 2024 амжилттай болж өндөрлөлөө
“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIII ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн Гадаад хэлний бэлтгэл хөтөлбөр ШУТИС-ийн Гадаад хэлний сургуульд 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна
“JOB FAIR-2024” ажлын байрны нээлттэй өдөрлөгийн мэдээ