“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын зочноор Харвардын их сургуульд докторын зэрэг хамгаалсан Б.Уянга оролцлоо

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын энэ удаагийн зочноор АНУ-ын Харвардын их сургуульд байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан Болдын Уянга оролцлоо.

 

Тэрээр 2003 онд ГУУС-д элсэн орсон бөгөөд ээжийнхээ мэргэжлийг өвлөн Геологич мэргэжлээр төгсжээ.

Оюутан насандаа маш олон зүйлийг амжуулан, өөрийгөө бүх л талаараа хөгжүүлэхийн төлөө маш их хүчин чармайлт гаргасан нь Харвардын их сургуульд суралцахад маш их нөлөө үзүүлсэн хэмээн дуурсав. Дэлхийн хэмжээний их, дээд сургуульд суралцах нь түүний багын хүсэл, зорилго байсан ба бакалаврын зэргээ төгсөөд 4 орчим жил мэргэжлээрээ ажиллан дараа дараагийн эрдмийн зэргээ ахиулан суралцсан.

  

Тэрээр чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирсэн оюутан залууст хандан: Өнөө үед Монгол оюутан дэлхийн аль ч их, дээд сургуульд суралцах бүрэн боломжтой бөгөөд хамгийн чухал зүйл нь мэргэжлийнхээ тухай маш сайн мэдлэгтэй мөн хэлний чадвар, нийгмийн оролцоо зэрэг үзүүлэлтүүд маш өндөр байр суурь эзэлдэг болсон хэмээн зөвлөж байв.

Өглөө босоод тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргах магадгүй хэтийн зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлох нь амжилтад хүрэх алхмуудын хамгийн чухал зүйл хэмээн дурдаж байлаа. Ярилцлагын төгсгөлд тэрээр гадаад хэл сурах хүсэлтэй оюутан залууустаа хандах: Хүн хэдэн настайгаасаа хэл сурах нь түүний ярианы аялгад нөлөөлдөг. Иймд та бүхэн сурах гэж буй тухайн хэлнийхээ тухай үргэлж сонсож байх хэрэгтэй. Ингэснээр таны сонсгол нээгдэн түүнийгээ дагаад ярих чадвар нь дээшилдэг хэмээн захив.

ШУТИС-ийн Хөтлөгчийн клуб