ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн ээлжит бус 2018 оны 9 дүгээр сарын 25-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

             2018 оны 09 дүгээр сарын 25                                     Дугаар: 20                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1735 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал нар удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ГУУС-ийн дэд захирал М.Пүрэвжав, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, дэд захирал Я.Батцэцэг /онлайн/, МехТС-ийн дэд захирал Ж.Хашбат, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

 

Хэлэлцсэн асуудал:

1. 2018 оны төсвийн тодотгол

            ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

            СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

2. ШУТИС-ийн цалингийн сүлжээ шинэчлэх тухай

            ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

3. ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 5 жилийн ой тэмдэглэх тухай

            ШУТИС-ийн харъяа ЕБАС-ийн захирал Д.Буянтогтох 

 Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2018 оны ШУТИС-ийн төсвийн тодотголыг ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөр хэлэцүүлэхээр тогтов.

2. ШУТИС-ийн цалингийн сүлжээг шинэчлэх тухай төслийг дэмжиж, 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх, цалингийн сүлжээ шинэчлэгдсэнтэй холбоотой зардлыг төсвийн тодотголд тусгахаар тогтов. 

3. ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль (ШУТИС-ийн харьяа ЕБАС)-ийн ЕБАС-ийн 5 жилийн ой тэмдэглэх тухай санал дэмжигдсэнгүй.   

4. Ахмад багш Цэрэнчойжилын Батчимэгийн эмчилгээний зардалд ШУТИС-ийн 2018 оны хамтын гэрээний дагуу Эрчим хүчний сургууль (ЭХС) нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР