“Барилга байгууламж ба геотехникийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит VII бага хуралыг ШУТИС-ийн БИАС-ийн Геотехникийн судалгааны төвөөс 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 7 дахь жилдээ зохион байгуулж явуулав. Хурлын ажиллагаанд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын асуудал эрхэлсэн проректор, доктор Баасандаш, Эрдэм шинжилгээний албаны дарга доктор Х.Отгон-Эрдэнэ, БИАС-ийн захирал профессор П.Отгонбаяр, дэд захирал, дэд профессор Р.Болормаа нар оролцов.

Дэлхийн хэмжээнд аливаа барилга байгууламжид гарсан эвдрэл гэмтлийн 70 орчим хувь нь ул хөрсний шинжилгээг сайн хийгээгүйгээс, хөрсний геотехникийн асуудалтай холбоотой гарч байна гэсэн судалгааны дүн байдаг бөгөөд манай оронд ч ийм зүйл ажиглагдаж байна гэдгийг Геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор , академич Д.Дашжамц хурлыг нэж хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.
Геотехникийн энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь барилга байгууламж барих газрын ул хөрсний шинж чанарын болон газар доорх байгууламжийн бүтээцийн судалгааг хөгжүүлэх зорилготой юм. Хөрсний шинж чанарыг зөв үнэлж , түүн дээр дээр тулгуурласан тооцооны дагуу зураг төслийг зохиож, барилга барих арга технологийг оновчтой сонгох нь барилга байгууламжийг эвдрэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ гэж хуралд илтгэл тавьсан эрдэмтэд, инженерүүд онцлон тэмдэглэв.
Энэ жилийн геотехникийн эрдэм шинжилгээний бага хурлаар дараах асуудлуудад гол анхаарлыг хандуулсан байв. Тухалбал :
Тус эрдэм шинжилгээний бага хуралд ШУТИС-ийн эрдэмтэн багш, судлаачдаас гадна барилга угсралт, зураг төсөл, хөрсний хайгуул, шинжилгээний ажил явуулдаг 20 шахам компанийн 70 гаруй инженер, техникийн ажилтнууд оролцлоо. Хурал семинарт БИАС-ын Геотехникийн багийн багш, судлаачид, барилгын бүтээц, барилгын материал, барилгын технологи, менежментийн болон автозамын профессорын багийн багш нарын төлөөлөлөөс гадна Барилга Корпорацын захирал, монгол улсын гавъяат барилгачин, доктор Л.Шагдаррагчаа, Ус цаг уур, орчины шинжилгээний газрын зөвлөх инженер, доктор Г.Намхайжанцан, Барилгын үндэсний төвийн ерөнхий менежер Г.Оюун, Барилгын инженерүүдийн холбооны ерөнхийлэгч доктор Э.Ганзориг нарын албаны хүмүүс оролцож үг хэлж саналаа илэрхийлж байв.
Эрдэм шинжилгээний хурлын дараа залуу инженерүүд, магистрант оюутнуудад зориулсан “Хөөлттэй ул хөрсний геотехникийн шинж чанарыг үнэлэх барилгын дүрэм”, “хүйтний овойлттой ул хөрсний геотехникийн шинж чанарыг үнэлэх дүрэм”, “Хүйтэн ба усан орчинд ажиллах инженерийн бүтээцийн бетоны техникийн шаардлага”, “Газар доорх байгууламжийн бүтээцийн ус тусгаарлалтад ашиглах материал” гэсэн өнөөгийн барилгын суурийн зураг төсөл ба үйлдвэрлэлийн технологийн чухал сэдвүүдэээр онол, арга зүйн семинар явагдав.
Хурлын төгсгөлд хуралд оролцсон инженерүүдэд гэрчилгээ олгож, шилдэг илтгэлийн шагналыг БИАС-ийн Геотехникийн профессорын багийн ахлах багш, докторант Ж.Алтанцэцэгт гардуулав.
Геотехникийн профессорын багийн дэд профессор,
зөвлөх инженер, доктор С.Нямдорж
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов