Замын зардал нөхөн олголт


Сургалтын төрийн сангаас оршин суудаг газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элссэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож  нөхөн олгодог.  

Замын зардал нөхөн олгоход бүрдүүлэх бичиг баримт

Авто тээврийн хэрэгслээр зорчих тасалбар, цахим үнэмлэхний хуулбар, онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагааны хамт  жил бүрийн 2 дугаар сарын эхний 2 долоо хоногт багтаан сургалтын албандаа өгдөг. Замын зардлын нөхөн олголтын тооцоо хийгдсэний дараа оюутанд сургуулийн санхүүгээр дамжуулан буцаан олголт хийдэг.