Үндэсний болон урамшууллын тэтгэлэг


Сургалтын төрийн сангаас cуралцагчийн үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансанд хичээлийн жилийн улирал бүр шууд олгодог. Шинээр элссэн оюутан, суралцагчид хүссэн арилжааны банкиндаа данс нээлгэж, өөрийн картын дансны дугаар, болон иргэний үнэмлэхний хуулбарыг хичээлийн жилийн эхний 2 долоо хоногт багтаан хариуцсан сургалтын албаны ажилтанд өгөх ёстой.

Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам тэтгэлэг, урамшууллын лавлагааны мэдээллийг http://43.231.113.151/sts хаягаар үзнэ үү.