2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр
Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
- Цахилгааны инженерийн тэнхимийн эрхлэгч
- Цахилгаан хангамжийн тэнхимийн эрхлэгч
- Цахилгаан техникийн тэнхимийн эрхлэгч
- Дулааны цахилгаан станцын тэнхимийн эрхлэгч
- Дулаан хангамж, автоматжуулалтын тэнхимийн эрхлэгч
- Шинэ, сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн эрхлэгч
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 619 тоот өрөөнд (Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 11 323579 (Ажлын цагаар)
“ШУТИС-ийн бүрэлдэхүүн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА