Mеханик инженер, тээврийн сургуулийн Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтын зар

ШУТИС-ийн Mеханик инженер, тээврийн сургуулийн дараах албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна. 

А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

  1. Машин үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч

  2. Механик инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч 

  3. Механик, мехатроникийн тэнхимийн эрхлэгч

  4. Тээвэр, логистикийн тэнхимийн эрхлэгч

Б. Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Доктор (Ph.D)-c доошгүй эрдмийн зэрэгтэй;

  2. Тухайн тэнхимийн сургалт, судалгааны аль нэг чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;

  3. Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан;

  4. Багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажлын дадлага, туршлагатай;

  5. Мэргэжлийн чиглэлээр салбартаа нэр хүндтэй, хариуцсан нэгжийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай;

  6. Тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтонд заасан бусад шаардлагыг хангасан байх;

В. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:

Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэн удирдамжинд заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 7 дугаар байрны 211 тоот өрөөнд (МИТС-ийн захирлын туслахын) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.

Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)

Холбоо барих утас: +976-11-341913 (Ажлын цагаар)

бусад мэдээлэлийг доорх холбоосноос авна уу.

https://mes.must.edu.mn/mn/news/596