2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр
ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/16 дугаар тушаалаар баталсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Гадаад хэлний сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
-
-
- Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч
- Англи хэл судлалын тэнхимийн эрхлэгч
- Ази судлалын тэнхимийн эрхлэгч
-
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 421 тоот өрөөнд (Гадаад хэлний сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 11 324590-2101 (Ажлын цагаар)