Барилга, Архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
2025-05-21 15:32
2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр
Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/41 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн бүрэлдэхүүн Барилга, архитектурын сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
- Архитектурын тэнхимийн эрхлэгч
- Барилгын инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
- Хүрээлэн буй орчны, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
- Инженерийн байгууламжийн тэнхимийн эрхлэгч
- Инженерийн зурагзүйн тэнхимийн эрхлэгч
- Хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 601 тоот өрөөнд (Барилга, архитектурын сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 11 323519 (Ажлын цагаар)