ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС  

 

2021 оны 11 дүгээр сарын 23                          № 26                        Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1003 цагт эхэлж, 1420 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (онлайн), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал Д.Ганбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Томилолттой: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэл захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди нар, ээлжийн амралттай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, чөлөө авсан ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Дэлгэрмаа. 

Хэлэлцэх асуудал:

1. ШУТИС-ийн 2022 оны төсвийн төсөл

          ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн  

2. ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг 2020-2030 онд шинэчлэх үзэл баримтлал

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

          СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од 

3. Багшийн хөгжлийн хөтөлбөр, ШУТИС-ийн профессор багшид тавигдах нийтлэг шаардлага

          НБТ-ийн захирал Д.Ганбат

          Ажлын хэсэг 

Бусад асуудал,  

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2022 оны төсвийн төсөлд анализ хийх, бодитой тооцож дахин боловсруулан, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдтэй хэлэлцэж, захирлын зөвлөлийн хурлаар дахиж хэлэлцүүлэх чиглэл өгөв. 

2. ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үзэл баримтлалыг дэмжиж, дахин найруулга хийж, хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, ажлын ахлагч Х.Энхжаргал, ажлын хэсэгт үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР