ШУТИС, БНСУ-ын Жунгвон их сургуулийн хооронд харилцан ойлголцол хамтын ажилгааны гэрээ байгууллаа. Гэрээнд ШУТИС ректор Б.Дамдинсүрэн, Жунгвон их сургуулийн Hyuong-Ku Shin нар гарын үсэг зурав. Ёслолын ажиллагаанд проректор Т.Батбаяр, МТС-ийн захирал П.Мөнхбаатар, дэд захирал Н.Наранцацралт нар оролцов. Жунгвон их сургууль нь улсдаа хамгийн сайн кампустай сургууль гэдгээрээ бахархдаг бөгөөд газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн туршлагаа хуваалцахаар “International Symposium on Geothermal Energy” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг Солонгосын “nexGeo Inc” болон ШУТИС, МТС-тай хамтран зохион байгуулж байна.


Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв