ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 10 дугаар сарын 26                             № 24                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн цахим хурал 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1003 цагт эхэлж, 1420 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны дэд тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, хуралд оролцоогүй: Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн англи хэлний сургалтын өнөөгийн байдал, цаашдын төлөв, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

      СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

      ГХС-ийн захирал Ц.Энхбаатар 

2. "ШУТИС-ийн Технологийн сангийн журам"-д өөрчлөлт оруулах тухай

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

      Ажлын хэсэг 

3. ШУТИС-ийн ҮТС, ГХС-ийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаа

      ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

      ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан 

Бусад асуудал, 

          - Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу бэлтгэл хөтөлбөр нээх тухай асуудал 

                СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

                 СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од   

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн англи хэлний сургалтын чанарыг сайжруулах, англи хэлний багш нарыг чадавхжуулах, оюутан, суралцагчид, төгсөгчдийн англи хэлний мэдлэгийг тодорхой түвшинд хүргэхтэй холбоотой зохицуулах, шийдвэрлэх асуудлуудыг бүрэлдэхүүн сургуулиудтайгаа харилцан зөвшилцөж, уян хатан шийдвэрлэж хамтарч ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од), гадаад хэлний сургуулийн захирал (Ц.Энхбаатар) нарт үүрэг болгов. 

2. Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу бэлтгэл хөтөлбөр нээх тухай асуудлыг дэмжиж, бэлтгэл хөтөлбөр нээхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал) хариуцуулав.

 

Захиргаа, хүний нөөцийн газар