Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ХИБС-ийн Биотехнологийн профессорын багаас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2012.03.02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС-ийн биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалаврын нийт 20 гаруй оюутан оролцсоноос 15 илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа. Тэргүүн байранд ХААИС-ийн IV курсийн оюутан О. Энхцэцэгийн “Хөрсний хүнд металлын бохирдолыг бууруулахад микробиологийн аргыг хэрэглэх нь” илтгэл, Дэд байранд ШУТИС, ХИБС-ийн IV курсийн оюутан Э.Энхцацралын “Байгалийн эх үүсвэрээс ялгасан сүүн хүчлийн бактерийн антагонист шинж чанарын судалгаа” илтгэл, Гуравдугаар байранд ХААИС-ийн оюутан IV курсийн Х.Дуламсүрэнгийн “Биологийн аргаар хөрсний үржил шим болон ургацыг нэмэгдүүлэх боломж”, МУИС-ийн IV курсийн оюутан М.Даваажаргалын “Шинэсэрхүү бударганы (Salsola laricifolia Turcz.ex Litv) –ын in vitro судалгаа” илтгэл тус тус шалгарлаа.






Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт оюутнуудад сурлага хөдөлмөр, судалгаа шинжилгээний ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачлагатай ажилласан Биотехнологийн профессорын багийн хамт олонд талархал илэрхийлье.
2012.03.06
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа