Монгол улсад инженер, технологийн болон удирдлага, гадаад хэл, нийгмийн халамж, аялал жуулчлалын чиглэлээр үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэрээ оруулах үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа тус сургуулийн хамт олон Та бүхэнд ШУТИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн хорооны зүгээс ирж буй 17-р жарны “Баясгалан ” хэмээх Усан луу жилдээ ажлын өндөр амжилт гарган, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.
Сургуулийн захиргаатай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийг үндэслэн ШУТИС-ийн нийт багш, ажилчдын хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах, хөдөлмөрийн хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хамтын гэрээ байгуулж байна. 2011-2012 оны хичээлийн жилийн Хамтын гэрээгээр та бидний хууль ёсны эрх ашиг, сонирхол илүү давуу талуудтай болсон.
ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн Нэгдсэн хороо нь Монголын боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны Их дээд мэргэжлийн сургуулийн зөвлөлөөс зохион байгуулсан Их дээд мэргэжлийн сургуулийн шилдэг Үйлдвэрчний эвлэлийн хороо шалгаруулах болзолт уралдаанд оролцон шилдэг хороогоор шалгарлаа.
Бид бүхэн хийсэн ажлынхаа амжилтыг дурдахын зэрэгцээ ҮЭ-ийн хороо нь багш ажилчдын нийгмийн асуудлын тухай, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй аюулгүй ажиллагааг хангах тухай, Үйлдвэрчний эвлэл Захиргааны хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон асуудлуудыг тусган хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.
Ингээд эрхэм багш, ажилтан та бүхэнд 17-р жарны “Баясгалан” хэмээгч Усан луу жилдээ амар амгалан, эрүүл энх байж, алс хэтийн эрхэм зорилгоо саадгүй биелүүлэх их ирээдүйд тань өндөр амжилтыг хүсье.
ҮЭ-ийн Нэгдсэн хороо
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав