ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

 

2021 оны 8 дугаар сарын 25                               № 18                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1-203 тоот өрөөнд 1105 цагт эхэлж, 1320 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй: Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар. 

Хэлэлцсэн асуудал:

    Цаг үеийн асуудал

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. 2021/2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв.

2. 2021/2022 оны хичээлийн жилийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт гаргаж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Д.Мягмарсүрэн)-д чиглэл болгов. 

3. Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш Д.Туяагийн эмчилгээний зардалд зориулан ШУТИС-ийн 2021 оны хамтын гэрээний дагуу Гадаад хэлний сургууль 2 сая төгрөг, БАС, БАТС, БуХС, ГУУС, ДаТС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС, захиргаанаас тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов. 

4. Эрчим хүчний сургуулийн хувцас харагч Р.Оргодолын ажилласан жил ШУТИС-ийн 2021 оны хамтын гэрээний болзлыг хангахгүй байгаа боловч, амьдралын нөхцөл байдлыг харгалзан Р.Оргодолын эмчилгээний зардалд зориулан дэмжлэг үзүүлэх эрхийг Эрчим хүчний сургуульд олгов. 

 

Захиргаа, хүний нөөцийн газар