ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН
ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2021 оны 6 дугаар сарын 22                       № 17                            Улаанбаатар хот


Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр онлайнаар 1005 цагт эхэлж, 1356 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат  удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов.

Чөлөө авсан: Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар.

Хэлэлцсэн асуудал:
1. ШУТИС-ийн 2020/2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны тайлан 
                 СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

2. “ШУТИС-2030” стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр 2020/2021 оны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан
                ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

3. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2020/2021 оны хичээлийн жилийн ажлын тайлан 
                Ёс зүйн зөвлөлийн дарга, профессор Д.Оюун 

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:      

1. 2020/2021 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг зохих түвшинд, хангалттай хэрэгжүүлсэн гэж дүгнэв. 

2. ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн 2020/2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг "хангалттай" гэж дүгнэв. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн ажлын оролцоо, идэвх, үр дүнг харгалзан зохих журмын дагуу ажлын хөлс олгох нь зүйтэй гэж тогтов. 

3. Хөрөнгө оруулалт, хангамжийн газар, Байр ашиглалтын нэгдсэн албаны санал болгож буй “Эрчим хүчний хэмнэлт” төслийг дэмжиж, төсвийн тодотголд нэр төрлийг тодруулж оруулах, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу санхүүжүүлэн, хэрэгжүүлэхээр тогтов. 

4. ШУТИС-ийн Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын бэлтгэлийг хангаж ажиллахыг албаны хүмүүст үүрэг болгов.

5. Коронавируст халдвар (ковид-19)-ийн дэгдэлтээс сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг мөрдүүлэх, хичээлийн байруудаар орж, гарах хөдөлгөөнийг багасгах, ажлын байранд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж, зарим ажилтнуудыг гэрээс нь онлайнаар ажиллуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Н.Ганзориг), бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР