ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

 ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 6 дугаар сарын 08                               № 16                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр онлайнаар 1102 цагт эхэлж, 1404 цагт өндөрлөв. Хурлыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: захирал Б.Очирбат. 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2020/2021 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны тайлан

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан 

2. 2021/2022 оны хичээлийн нэг кредитийн үнэлгээ, оюутны байрын төлбөрийн тухай

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ 

Бусад асуудал,