2021-2022 оны хичээлийн жилд ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн бүртгэл 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ.
Элсэлтийн бүртгэл 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цахимаар www.elselt.edu.mn вэб хуудсаар дамжин явагдана.
Элсэхийг хүсэгч нь элсэлтийн вэб хуудсанд нэвтрэхдээ Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, мэдээлийг үнэн зөв оруулан, бүртгэлийн хураамжийг цахимаар төлж бүртгэлийг баталгаажуулна.
Аймаг, орон нутгаас суралцагчийг элсүүлэх мэргэжил сонголт дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх мэргэжил сонголт дээр зөвхөн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн буюу байнга оршин суугч иргэд цахимаар бүртгүүлэх эрхтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл, элсэлтийн журамтай танилцах хаяг: www.elselt.edu.mn
Элсэлтийн комисс

"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний XXIII бага хурал
"ХИМИЙН ОЛИМПИАД-2026"
Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICAS 2026)
Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе
ШУТИС-ийн нэгдсэн золголтод урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв