ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 5 дугаар сарын 11                               № 14                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр онлайнаар 1013 цагт эхэлж, 1300 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх төслийн явц, шинэ хөтөлбөр, мэргэжил нээх тухай

МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар

БуХС-ийн захирал А.Энхбат 

2. Гадаадтай хамтарсан хөтөлбөр нээх тухай

МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар

БуХС-ийн захирал А.Энхбат 

Бусад асуудал, 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ШУТИС-д “соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи” бакалаврын хөтөлбөр шинээр нээх, “соёл судлал” магистрын хөтөлбөр дотор “соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи” мэргэжил нээх саналыг дэмжлээ.

2. Шинээр нээх “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологи” бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг холбогдох дүрэм, журмын дагуу боловсруулан, зохих бэлтгэл ажлыг хангаж, урьдчилсан магадлан итгэмжлэлээр оруулах, төслийн хүрээнд нэгдсэн тэнхим, сургалтын төв байгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Н.Ганзориг), Механик, тээврийн сургуулийн захирал (Д.Цолмонбаатар), Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал (А.Энхбат) нарт үүрэг болгов.

3. ШУТИС, Сөүлийн шинжлэх ухаан технологийн их сургууль (Seoul National University of Science and Technology)-тай хамтарсан ”Механик инженер”, “Бизнесийн удирдлага”-ын бакалаврын 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэмжиж, 2021/2022 оны хичээлийн жилийн намрын улирлаас хэрэгжүүлэх, холбогдох бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал), Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Механик, тээврийн сургуулийн захирал (Д.Цолмонбаатар), Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал (А.Энхбат) нарт үүрэг болгов.

4. ШУТИС, АНУ-ын Жорж Мэйсоны их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарсан хөтөлбөрөөр АНУ-д шилжин суралцах оюутан сонгон шалгаруулах, шилжүүлэн суралцуулах асуудлыг зохицуулсан эрхзүйн зохицуулалтыг албажуулан баталгаажуулж, олон нийтэд мэдээлэх ажил удаашралтай байгаа талаар анхааруулан, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал (Т.Намнан), Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал (А.Энхбат) нарт холбогдох чиглэл өгөв. 

5. Монгол Улс, ОХУ, БНХАУ гурван улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санамж бичиг, протоколын хүрээнд мэргэжилтэн бэлтгэх гурван улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөрт тавигдах шаардлага, төр засгаас ямар дэмжлэг хүсэх болон ШУТИС-ийн байр суурийг нэгтгэн Гадаад харилцааны яаманд хүргүүлэхээр тогтов. 

6. Багш, ажилтнуудын вакцинжуулалтын дараах дархлааны тогтоц буюу эсрэг биетийн шинжилгээг Монголын Биотехнологийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах, холбогдох зардлыг сургууль хариуцахыг дэмжиж, ойрын үед зохион байгуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ), Захиргаа, хүний нөөцийн газрын дарга (Н.Ганзориг) нарт чиглэл болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР