ШУТИС-ийн оюутны “Эрдмийн ХХ чуулган”-ны шилдэг бүтээлүүд шалгарлаа
ganbayar

Цар тахлын энэхүү цаг үед ШУТИС-ийн оюутны “Эрдмийн ХХ чуулган” шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээ 2021 оны 04 дүгээр сарын 30 нд цахимаар зохион байгуулагдлаа. Шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээнд комиссын дарга, ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич Х.Энхжаргал оролцож оюутнууд болон багш нартаа баяр хүргэж, амжилт хүсээд оюутнуудын шилдэг бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, цаашид дэмжин ажиллах талаар танилцууллаа.

  

 

Энэ жил шилдэг бүтээл шалгаруулах арга хэмжээг Техник технологи, байгалийн ухааны салбарын бүтээл, Дизайны салбар “Монгол home decoration” уралдаанаар зохион байгууллаа.

Уралдаанд нийт 23 бүтээлээр 81 оюутан, 16 багш оролцлоо.

Техник, технологи, байгалийн ухааны салбарын бүтээлээс шүүгчдийн үнэлгээгээр дараах бүтээлүүд шалгарсан.

ТЭРГҮҮН БАЙРАНД

 “Модны нүх ухах экскаваторын шингэнт шахуурга бүхий нэмэлт төхөөрөмжийн зохион бүтээлт ” сэдвээр ГУУС-ийн Уул уурхайн машин тоног, төхөөрөмж-IV курсийн оюутан Б. Базарваань, Б. Тасхын нар, Удирдагч багш: Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын багш  Г.Энхжаргал

ДЭД БАЙРАНД

 “Амьсгалын аппарат’’ сэдвээр ЭХС-ийн Био инженерчлэл-III курсийн оюутан Б.Өлзийхишиг, Удирдагч багш: Д.Пүрэвдаш /ЦТС-ын  дэд профессор,  Доктор (Ph.D), дэд проф,/

ГУТГААР БАЙРАНД 

“Бөмбөг шидэгч програмийн удирдлагатай автомат төхөөрөмж” сэдвээр МехТС-ийн үйлдвэрлэлийн автоматжуулалт хөтөлбөрийн III, IV курсийн оюутан Н.Ирээдүй, Б.Ариунаа нар, Удирдагч багш: Механик, Мехатроникийн салбарын  ахлах багш, доктор (Ph.D) Ц.Баярсайхан

  

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

ЭХС-ийн ЦТС-ын  дэд профессор,  Доктор (Ph.D), дэд профессор Д.Пүрэвдаш

ҮТС-ийн Дизайны салбарын багш С.Өлзиймаа нар  шалгарлаа.

Шилдэг оюутны шагналыг кредитийн урамшууллаар дүйцүүлэн олгоно.

Шагналд

  • Тэргүүн байр   800 000 төгрөг, батламж
  • Дэд байр         500 000 төгрөг, батламж
  • Гутгаар байр   300 000 төгрөг, батламж олгоно.

Шилдэг удирдагч багшийн шагналыг ажилласан цагаар дүйцүүлэн тооцож, батламжийн хамт олгоно.

Дизайны салбар “Монгол home decoration” уралдааныг “Nomuda Home” ХХК ивээн тэтгэн зохион байгуулж дараах 5 бүтээлийг сайжруулалтад сонгон шалгарууллаа. Бүтээлийн сайжруулалтыг инновацийн 7 хоног арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ментор сургалтаар сайжруулж шалгаруулалтаа хийхээр тогтсон. Сургалтад дараах 5 бүтээлийн оюутнууд хамрагдана. Үүнд

“Мөнхөд оршихуй“ бүтээлийн П.Нансалмаа, О.Буянхишиг, Д.Хэрлэн, Б.Хонгорзул (Хувцасны дизайны 3 курс) удирдсан багш: П.Болормаа (ҮТС, Дизайны салбарын ахлах багш)

“Буган брэнд” бүтээлийн Д.Уранчимэг (График дизайны 3-р курс  (D-art клуб), удирдсан багш: С.Өлзиймаа (ҮТС, Дизайны салбарын багш)

“Галт шувуу“ бүтээлийн Д.Лүйжинхорол (График дизайны 3-р курс  (D-art клуб), удирдсан багш: С.Өлзиймаа (ҮТС, Дизайны салбарын багш)

“Монгол гоёл” монгол гэрийн текстиль бүтээгдэхүүний иж бүрдлийн загвар бүтээлийн О.Саруул (Хувцасны дизайны 1 курс), удирдсан багш: Б.Гэрэлмаа (ҮТС, Дизайны салбарын багш)

“Хонько” монгол гэрийн текстиль бүтээгдэхүүний иж бүрдлийн загвар бүтээлийн А.Энхжин (Хувцасны дизайны 1 курс), удирдсан багш: Б.Гэрэлмаа (ҮТС, Дизайны салбарын багш) оролцоно.

  

Шилдэг бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон багш, оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 

Шилдэг бүтээл шалгаруулах комисс

Оюутны соёл, үйлчилгээний алба