ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн ээлжит бус 2021 оны 3 дугаар сарын 30-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 03 дугаар сарын 30                             № 09                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр онлайнаар 1010 цагт эхэлж 1250 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын цахим сургалт, төгсөлтийн тухай асуудал

      СОАЭ дэд захирал Х.Энхжаргал 

2. Хичээлийн 4 дүгээр байрын тухай асуудал 

      СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

 ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлттэй холбоотой асуудал, “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д оруулах өөрчлөлтийн тухай бодитой санал боловсруулан Сургалтын бодлого, зохицуулах газарт ирүүлэхийг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

2. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын цахим сургалтын явц, төгсөлтийн талаар хэлэлцэж бодитой судалгаанд үндэслэн тодорхой санал боловсруулан дараагийн хурлаар “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д оруулах өөрчлөлтийн хамт хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Х.Энхжаргал)-д хариуцуулав. 

3. Хичээлийн 4 дүгээр байр буюу Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хичээлийн байрын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулах, хичээлийн байрын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар хийж хэрэгжүүлсэн ажил, их сургуулийн саналыг нэгтгэн боловсруулж ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ), Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал (Ж.Туяацэцэг) нарт хариуцуулахаар тогтов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР