Математикийн сургуулийн захирал Т.Намнан Тайваны CHUNG YUAN CHRISTIAN Их сургуулийн урилгаар 2012 оны 01-р сарын 7-13-ны өдрүүдэд тус их сургууль дээр ажиллаа. CHUNG YUAN CHRISTIAN Их сургууль нь 1955 онд байгуулагдсан, Тайвань улсдаа эхний 5-д ордог, олон улсад нэр хүндтэй томоохон их сургуулиудын нэг юм. Тус их сургуулийн "Innovation and incubation" төв нь 2011 оны Тайваны шилдэг судалгаа-үйлдвэрлэлийн төвөөр шалгарсан байна.


Ажлын айлчлалын үеэр тус их сургуулийн бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз болон инкубатор төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, CHUNG YUAN CHRISTIAN их сургуулийн Ректор проф. Wan-lee Cheng болон Инженерийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирал, холбогдох профессоруудтай уулзаж, Инженерийн сургуулийн захиралтай /проф. Shia-Chung Chen/ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны уулзалтын үеэр дараах асуудлуудыг ярилцаж, тохиролцсон байна. Үүнд:
- 5 хүртэлх тооны доктор оюутныг тус их сургуулийн 100 хувийн тэтгэлэгээр суралцуулах,
- Олон улсын оюутны 6 долоо хоногийн хугацаатай зуны судалгааны багт бакалавр, магистр оюутныг хамруулах,
- Доктор оюутны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах зэрэг асуудлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр тогтлоо.
2012 оноос хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа