Монгол Улсын боловсон хүчин инженер технологичдоор хүрээгээ тэллээ. Тэд бол ШУТИС-ын 2011-2012 оны намрын улирлын төгсөлтөөр шинэхэн диплом, ромбоо гардан авсан залуу мэргэжилтнүүд юм. 2012 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ШУТИС 67 дахь удаагийн төгсөгчдөдөө ромбо, дипломыг нь гардуулах ёслол болов. Энэ удаагийн намрын төгсөлтөөр магистрын зэрэгтэй 181, бакалаврын зэргийн дипломтой 1097 үүнээс онцлох дипломтой 15, мэргэжлийн дипломтой 62 оюутан төгсөн гарч байна. Төгсөлтийн ёслолын ажиллагааг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон УИХ-ын гишүүн, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Улаан нар нээн үг хэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар мэргэжлийн боловсролын үнэмлэх, бүрэн дунд суурь боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн бакалавр, магистрийн диплом зэрэг бүх баримт бичгийг монгол-крилл, монгол-уйгаржин хэлээр зэрэгцүүлэн хэвлэж гаргахаар болсон билээ. Тус намрын улирлын төгсөлтөөр ШУТИС-ийг төгсөн гарч байгаа оюутнууд монгол-крилл, монгол-уйгаржин бичгээр хэвлэсэн доплом гардан авч байгаа юм.

Политехник коллежийн оюутнуудын бүтээл сургуулийн орчинд бодитоор хэрэгжлээ
Эко боловсролын аян 2026
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссарын хүндэтгэлийн лекцэд ШУТИС-ийн төлөөлөл оролцлоо
“Мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжил, өөрчлөлт, шинэчлэл” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Компьютерын сүлжээний улсын XIV олимпиад, эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв