ШУТИС-ийн БНЗ, Залуу багш нарын зөвлөлөөс нийт багш, ажиллагсдынхаа дунд гадаадын их, дээд сургуулиудад суралцах мөн тэдэнтэй хамтран ажиллах боломж, бололцоог нэмэгдүүлэх зорилгоор “ГАДААДАД СУРАЛЦСАН ТУРШЛАГА, ШУТИС-ГАДААД ХАРИЛЦАА” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэг 2012 оны 01 сарын 24-ний өдрийн 930 цагт эхэлнэ.
Хаяг: ШУТИС-ийн төв номын сангийн 6-р давхрын 604 тоот, 8-р хороо, Бага тойруу, Сvхбаатар дvvрэг, Улаанбаатар, Монгол улс
Утас: 976-11-320383
Э-шуудан: enkhbatu@must.edu.mn
ХӨТӨЛБӨР
Нээлт: 0930-0950
930-940 ШУТИС, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор доктор, проф Т.Батбаяр
940-950 ШУТИС, БНЗ-ийн дарга Д. Долгорсүрэн
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 10.00-13.30
1000-1015 “ШУТИС-ийн гадаад харилцаа, өнөөгийн байдал” ШУТИС, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ө. Батбаатар, Г. Батзориг
1015-1030 “ШУТИС-ийн багш нарын тэтгэлэгт хамрагдах боломж, анхаарах зүйлс” ШУТИС, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга доктор (Ph.D), проф Ц. Сарантуяа
1030-1045 “БНСУ-д суралцсан туршлага, сурах боломжууд” БИАС, дэд захирал доктор Э.Нинжгарав /БНСУ-ын Дунг-а Их Сургууль/
1045-1100 “БНСУ-д суралцсан туршлага, сурах боломжууд” НТС, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Ц. Батцэрэн /БНСУ-ын Чонбукийн Улсын Их Сургууль/, НТС, ахлах багш доктор (Ph.D) Д. Наранцацрал /БНСУ-ын Сүүкмён Эмэгтэйчүүдийн Их Сургууль/
1100-1130 Илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг
ЗАВСАРЛАГА 1130-1145
1145-1200 “ОХУ-д суралцах боломж, давуу болон сул талууд, туршлага” НТС, ахлах багш доктор (Ph.D) Л. Эрдэнэболд /ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол Төвд судлалын хүрээлэн/, НТС, багш Д. Мягмарсүрэн /ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль/
1200-1215 “БНТУ-д суралцах боломж, туршлага” УУИС, дэд профессор, доктор К.Хавалболат /БНТУ-ын Атилим Их Сургууль/, НТС, багш доктор (Ph.D) А. Энхбат /БНТУ-ын Анкарагийн Их Сургууль/
1215-1320 Илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг
1320-1330 Хэлэлцүүлгийн хаалт: ШУТИС-ийн Залуу багш нарын зөвлөлийн дарга доктор А. Энхбат
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ