Монголын Их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулсан Дүрслэх геометр хичээлийн "Онлайн АХА" тэмцээн амжилттай болж өндөрлөв. Онлайнаар явуулсан Axa Тэмцээнд 10 гаруй Их, дээд сургуулийн 150 гаруй оюутан оролцож тэмцээний шалгуурын дагуу 1-р шатнаас шалгарсан оюутнууд сүүлийн шатанд оролцсон юм. Эдгээр шалгарсан оюутнууд бүгд ШУТИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн оюутнууд байлаа. Оюутнууд 50 онооны асуултад онлайнаар хариулж байр эзлэв.



Тусгай байр
М. Мөнхдаваа M.AV11D005 - 15 оноо, Л.Түвшинсанаа C.DE11D610 - 13 оноо, Б.Биндэрьяа M.TD11D029 - 13 оноо, Б.Хонгорзул M.TP11D019 - 11оноо
Инженерийн зурагзүйн багийн дэд профессор, багш Д.Баттогтох шавь нараа сайн бэлтгэж номтой нөхөрлүүлсэн учир эхний байруудад 3 оюутан нь шалгарлаа. Д.Баттогтох багшид мөн зохион байгуулах комиссын зүгээс сургалтын ажилд нь амжилт хүсэн шагнал гардуулж баяр хүргэв.

Байр эзэлсэн багш оюутнуудаа оюутнууддаа баяр хүргэе.
Шагналыг 2011 оны 12 дугаар сарын 26 ны 13 цагаас ШУТИС-ийн БИАС-ийн Инженерийн зурагзүйн багийн 2-304 тоот өрөөнд гардууллаа.
Зохион байгуулах хороо
ШУТИС “Ян Сарьдаг Оргил” ххк-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв