Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр төсөл, судалгааны ажил гүйцэтгэж буй судлаачдын анхааралд:
БШУЯ, ШУТСан, холбогдох бусад яамны хамтарсан ажлын хэсэг ШУТИС дээр хэрэгжиж буй улсын захиалгат төслүүдийн явц, үр дүнг 2020 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хэлэлцүүлж, хяналт шинжилгээ, үнэлгээ дүгнэлт өгөх тул төслийн удирдагч нар удирдамжид заасны дагуу материалаа бүрдүүлэн, богино хэлбэрийн танилцуулга бэлдэж, санхүүгийн зарцуулалтын нотлох баримтууд болон төслийн үр дүнд бий болсон бүтээлүүд /стандарт, оюуны өмч, гарын авлага, өгүүлэл, програм, технологи г.м/-ийг хэлэлцүүлэгт авч ирнэ үү.
Хэлэлцүүлэг Шинжлэх Ухаан Технологийн сангаас ирүүлсэн удирдамж, хөтөлбөрийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөө (I-203)-нд явагдана.
Хэлэлцүүлгийн удирдамж, хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв