2020-8-20
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрантурт элсэх хүсэлтэй иргэдийг 2020 оны 8 дугаар сарын 21-ээс 9 дүгээр сарын 15-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
ХОЛБООС: https://elselt.edu.mn/
Магистрантурт элсэхээр бүртгүүлсэн иргэний боловсролын баримт бичиг (диплом)-ийн мэдээллийг 2020 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд БШУЯ-ны Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй эсэхийг хянаж, хариуг эмайл хаягаар өгнө.
ДБУМС-д дипломын мэдээлэл бүртгэлтэй бол Магистрантурын сургалтад шинээр элсэгчдээс суралцах чиглэлийн дагуу мэргэжлийн ярилцлага болон гадаад хэлний мэдлэгээр дараах хуваарийн дагуу шалгалт авна
09 сарын 18 10:00-16:00 Гадаад хэл /http://www.testcenter.edu.mn/
09 сарын 21 11:00-17:00 Мэргэжлийн ярилцлага
Мэргэжлийн ярилцлагыг бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан салбар, тэнхим дээр зохион байгуулна.
Элсэлт авах Мэргэжлийн чиглэл /Хөтөлбөр/-ийн нэрсийн жагсаалтыг эндээс үзнэ үү. (татаж авах)
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛИЙН АЛБА
Эрүүл мэндийн өдөрлөг
"AI4SMEs" туршилтын төсөлд хамтран ажиллах бизнес эрхлэгчдийг урьж байна
Оюутан залуус та бүхнийг 2027 оны хаврын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
ШУТИС-ийн санхүүжилттэй төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
“Инженер, технологийн дээд боловсрол” 1000 инженер төслөөс зохион байгуулж буй “МОНГОЛ–ЯПОНЫ ХАМТАРСАН СУДАЛГАА – БИЗНЕС ТҮНШЛЭЛ 2026” арга хэмжээнд урьж байна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв