ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2020 оны 06 дугаар сарын 22                                   № 11                                Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хичээлийн VIII байрын хурлын танхимд 1013 цагт эхэлж 1345 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Барилга, архитектурын сургуулийн дэд захирал Ж.Азжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал Д.Ганбаатар, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар нар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар.

Хэлэлцсэн асуудал:

1. Үндэсний аудитын газрын аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу авах арга хэмжээний төлөвлөгөө 

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

СНБАА-ны дарга Д.Барсболд

2. Сургалтын талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл боловсруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

НБТ-ийн захирал Д.Ганбат

Ажлын хэсэг

3. ШУТИС-ийн профессор, багшид тавигдах шаардлага

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

НБТ-ийн захирал Д.Ганбат

4. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахыг дэмжив.

2. ҮАГ-ын дүгнэлт, 2019 оны санхүүгийн тайлан, үр дүнг харгалзан захиргаа, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн төсөв, санхүүгийн ажилтнуудад балансын урамшуулал олгох ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

3. ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагааны талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг зарчмын хувьд дэмжиж, профессор багшид /албан тушаал тус бүрд/ тавигдах нийтлэг шаардлага боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг дэмжив.

4. Профессор багшийн ШУТИС-2030 стратеги төлөвлөгөөний биелэлтийг ханган хэрэгжүүлэхтэй холбоотой хөтөлбөрүүдийг боловсруулан 2020 оны 12 сард багтаан батлуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/-д хариуцуулав.

5. Дотоод аудитын шалгалтын дүгнэлттэй танилцаж, алдаа зөрчлөө засаж залруулж, санхүүгийн сахилга хариуцлагатай ажиллахыг Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал /Д.Ганхуяг/-д үүрэг болгов.

6. Дотоод аудитын шалгалтын дагуу ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудад холбогдох арга хэмжээ авах тушаалын төсөл боловсруулж танилцуулахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга /Н.Ганзориг/, Дотоод аудитын албаны дарга /Х.Дэлгэрсайхан/ нарт хариуцуулав.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР