ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны /онлайн/ хурлын тэмдэглэлээс
tsengelmaa

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

/ОНЛАЙН/ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2020 оны 05 дугаар сарын 26                                   №09                                 Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал /онлайн/ 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 1013 цагт эхэлж 1320 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар.

Хэлэлцсэн асуудал:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

 

2. ДаТС-ийн 2018/2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан

 

3. МХТС, ҮТС-ийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тайлан

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

           ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

           СХБА-ны дарга Д.Батдорж

 

Бусад асуудал

- ИТДБ төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр Японд төгссөн оюутанд ШУТИС-ийн диплом олгох тухай

            СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

            СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлийн төсөлд зохих өөрчлөлт оруулж батлахаар тогтов.

2. ДаТС-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын дүгнэлт зөвлөмжид дурдсан санхүү бүртгэлтэй холбоотой алдаа зөрчлүүдийг засаж залруулж, алдаа зөрчил дахин гаргахгүй ажиллахыг захирал /Ц.Батбаатар/, ахлах нягтлан бодогч /Т.Баярмаа/ нарт даалгав.

3. ШУТИС-д мөрдөж буй дүрэм, журмуудын хүрээнд ДаТС-ийн бүхий л үйл ажиллагааг бодлого төлөвлөлттэй явуулах, сургалтын бүртгэлийн процесстой холбоотой алдааг залруулах, цаашид бүртгэлийн алдаа гаргахгүй, холбогдох зөвшөөрөл, шийдвэр гаргуулж ажиллахыг ДаТС-ийн захирал /Ц.Батбаатар/-д үүрэг болгов.

4. Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тооцоо, дүнг дахин нягталж, тушаалын төсөл боловсруулж танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/-д үүрэг болгов.

5. Сургалтын үйл ажиллагаатай холбоотой алдаа, зөрчлийг арилгах, дахин зөрчил гаргахгүй байх талаар хяналт тавьж ажиллах, шаардлагатай тохиолдолд холбогдох зөвшөөрөл авч, тухай бүр нь шийдвэрлэж ажиллахыг Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал /Н.Чулуунбанди/, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал /Ж.Туяацэцэг/ нарт үүрэг болгов.

6. Сургалттай холбоотой эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн хичээл зохицуулалт, хичээлийн хуваарь, цагийн ачаалалд хяналт тавих, сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт шалгалтаа сайжруулж ажиллахыг Сургалт, эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Гэрэлт-Од/ нарт анхааруулав.

7. Инженер технологи дээд боловсролын төслийн хүрээнд хамтарсан сургалтын хөтөлбөрөөр Япон улсад суралцаж, төгссөн оюутны Японы их дээд сургуульд судалсан хичээл, кредит, үнэлгээг шууд тооцож ШУТИС-иас олгох бакалаврын зэргийн дипломын хавсралтад бүрэн оруулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Сургалтын бодлого, зохицуулах газрын дарга /Д.Гэрэлт-Од/ нарт даалгав.

8. Япон улсын их, дээд сургуулийн бакалаврын төгсөлтийн ажлын “PASS” үнэлгээг “А” үнэлгээгээр дүйцүүлэн тооцохоор тогтов.

9. Ээлжийн амралт, амралтын олговор тооцоход холбогдох хууль эрхзүйн актуудыг баримтлан багш, ажилчдын ээлжийн амралтын хоног, амралтын олговор тооцож олгохтой холбоотой алдаа, зөрчил гаргахгүй ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, нягтлан бодогч нарт үүрэг болгов.

10. Танхимын сургалт хэвийн үргэлжлэх хүртэл тодорхой ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, сул зогсолттой /ажлын байр/ ажилчдын судалгаа гаргаж, холбогдох хууль эрхзүйн хүрээнд зохицуулалт хийж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт хариуцуулав.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР