ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны хурлын тэмдэглэлээс
tsengelmaa

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

       2020 оны 05 дугаар сарын 15                             №08                           Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хичээлийн VIII байрын хурлын танхимд 1013 цагт эхэлж 1335 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү /онлайн/, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин /онлайн/ нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн.

 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2020 оны эхний хагас жилийн төсвийн урьдчилсан гүйцэтгэл, төсвийн тодотголын тухай танилцуулга

ХХТЭ дэд захирал Б.Сүхбат

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

 

2. Элсэлтийн хяналтын тоо

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

 

Бусад асуудал,

 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2020 оны төсөвт тодотгол хийх саналыг дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

2. 2020/2021 оны хичээлийн жилд элсүүлэх элсэлтийн хяналтын тоог дэмжиж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

3. Японы их, дээд сургуулиудтай оюутан солилцооны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, “японы инженерийн бэлтгэл” ангид элсэлт авах талаар судалгаа хийж танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нарт хариуцуулав.

4. Цахим сургалт явуулахад хүндрэлтэй байгаа асуудлууд, ШУТИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, төгөлдөржүүлэх, боловсролын дэвшилтэд технологиудыг нутагшуулах, хичээлийн агуулга, контент, нээлттэй боловсролын эх материал, дизайныг хэрхэн бэлтгэх, лицензтэй программуудыг ашиглах боломж, хүний нөөцийг хөгжүүлэх, профессор, багш нарын ажлын үнэлгээг тооцох журамд өөрчлөлт оруулах, Нээлттэй боловсролын төвийн оролцоог тодорхой болгох талаар судалгаа, боловсруулалт хийж захирлын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од нарт үүрэг болгов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР