ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

 2020 оны 02 дугаар сарын 11                              Дугаар: 03                                 Улаанбаатар хот

 

       Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1000 цагт эхэлж 1325 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Механик, тээврийн сургуулийн дэд захирал Ж.Хашбат нар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, хуралд суугаагүй ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

1. Шим тэжээл судлал хөтөлбөр, Хоол зүй, тэжээхүй ухаан мэргэжил “эчнээ сургалт” нээх тухай

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

ҮТС-ийн ЭНБД М.Пүрэвжав

Бусад асуудал

 - “Бизнесийн удирдлага “2+2 хөтөлбөр”-ийн танилцуулга

БуХС-ийн захирал А.Энхбат

 

- ШУТИС-ийн суурь судалгааны төв байгуулах тухай

           ХШУС-ийн захирал Д.Ганхуяг

 

- Сургалтын бодлого, зохицуулалтын газар /СБЗГ/-аас цахим сургалт явуулах төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын явцын талаар

 СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Шим тэжээл судлал хөтөлбөр, хоол зүй, тэжээхүй ухаан мэргэжлээр эчнээ сургалт явуулах Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн саналыг дэмжиж, эчнээ сургалтын үйл ажиллагаа зохицуулах журам боловсруулан танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, эчнээ сургалт зохион байгуулдаг бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад үүрэг болгов.

2. АНУ-ын Bay Atlantic University /BAU/-тай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “бизнесийн удирдлага” 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэмжиж, хөтөлбөр боловсруулах, хамтын ажиллагааны гэрээ байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг БуХС-ийн захирал А.Энхбатад хариуцуулахаар тогтов.

3. ШУТИС-ийн суурь судалгааны төв байгуулах саналыг дэмжиж, төвийн журмын төсөлд яригдсан зүйлүүдээ нэмж тодотгон, редакц хийн ректорын тушаал гаргуулж баталгаажуулахыг Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуягт үүрэг болгов.

4. Улсын хэмжээнд хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн энэ үед хаврын улирлын хичээл сургалтыг онлайн /цахим/-аар үргэлжлүүлэн зохион байгуулах, багш нар сургууль, салбар, тэнхимд ирж суух шаардлагагүй, хичээл сургалтын ажлаа цаг тухай бүрд нь цахимаар оюутан суралцагчид хүргэх, эргэх холбоотой байж зөвлөгөө өгөх, даалгаврыг нь шалгах гэх мэтчилэн цахим сургалтыг хүртээмжтэй, үр өгөөжтэй, чанартай явуулахыг ШУТИС-ийн багш нарт үүрэг болгов.

5. Багш нар хичээл сургалтаа цаг хугацаанд нь цахимд оруулж, оюутнуудтай эргэх холбоотой ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газар, Мэдээллийн технологийн төв, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, салбар, тэнхимийн эрхлэгч нарт үүрэг болгов.

6. ШУТИС-ийн хичээлийн байруудын ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чангатгаж, хөл хориог хязгаарлаж хяналт тавьж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л. Баяр-Эрдэнэд хариуцуулав.

7. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, ШУТИС-ийн Горхи дахь оюутны дадлагын полигоны газрын гэрчилгээг баталгаажуулж авахтай холбоотой тэмдэгтийн хураамжийн төлбөрийн асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР