Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар COVID19 өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдсэнээс хойш дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсч байгаа учир хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гарсан.
Иймд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн бүх шатны сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цахимаар үргэлжлүүлэн явуулах болсныг нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад мэдэгдэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 30 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг судалж буй оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахимаар хүргэж, заавар зөвлөгөө өгч сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдэж байна.
ШУТИС-ийн Захиргаа,
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-02-20
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв