ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны хуралдааны /өргөтгөсөн/ тэмдэглэлээс
tsengelmaa

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

/ӨРГӨТГӨСӨН/ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

          2020 оны 01 дүгээр сарын 27                                   Дугаар: 02                                       Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн өргөтгөсөн шуурхай хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1100 цагт эхэлж 1220 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралдаанд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, дэд захирал Ж.Азжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, дэд захирал Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, дэд захирал М.Банзрагч, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, дэд захирал Н.Буянхишиг, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, дэд захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, дэд захирал Х.Жанчивдорж /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, дэд захирал Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, дэд захирал Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, дэд захирал П.Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, дэд захирал А.Сарнай, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, дэд захирал Б.Пүрэвсүрэн, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-Коосэн Технологийн коллежийн захирал Ж.Арслан, сургалтын албаны дарга Ч.Баасанжав, ШУТИС-ийн харъяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох, сургалтын менежер З.Нарантуяа, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Төрбат, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, ШУТТНС-гийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Гулнар, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны дарга Д.Батдорж, Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул, Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н.Санчирбаатар нар оролцов.

Чөлөө авсан: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, хуралд суугаагүй ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү нар.

Хэлэлцсэн асуудал:

Цаг үеийн асуудлаар

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоохоор тогтов.

2. Багш, ажилтнууд холбогдох зөвлөмж, зааврын дагуу хувийн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн талаар сахиж мөрдөх, дурдсан хугацаанд ШУТИС-ийн хэмжээнд багш, ажилтан, оюутан, суралцагсдыг хамруулсан олон нийтийн аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар тогтов.

3. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тухайн хичээл сонгосон оюутнуудад лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг онлайнаар хүргэж, сургалтыг цахим хэлбэрээр, тасралтгүй зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, бүрэлдэхүүн сургууль, ШУТИС-Коосен Технологийн коллеж, МСҮТ, ШУТИС-ийн харъяа ЕБАС-ийн захирал, салбар, тэнхимийн эрхлэгч нарт үүрэг болгов.

4. Цахим сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулахтай холбогдон багш, оюутанд зориулсан нэгдсэн заавар зөвлөмж боловсруулан хүргэх, аргазүйн зөвлөгөөгөөр хангах, мэдээллийн системийн программ болон техник хангамжийн бэлэн байдлыг ханган ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Төрбат, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, бүрэлдэхүүн сургуулиудын дэд захирал, салбар, тэнхимийн эрхлэгч нарт даалгав.

5. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд цахимаар явуулсан сургалтын ажлын гүйцэтгэл нь “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын 3.1.13 заалтад хамааруулж тооцохгүй гэж тогтов.

6. Оюутан, суралцагчдыг сургалтын материалаар хангахтай холбогдуулан цахим сурах бичиг, гарын авлага, сургалтын нээлттэй материалын тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Гулнар, бүрэлдэхүүн сургууль, ШУТИС-Коосен технологийн коллеж, МСҮТ, ШУТИС-ийн харъяа ЕБАС-ийн захирал, салбар, тэнхимийн эрхлэгч нарт даалгав.

7. Хичээлийн болон оюутны байруудын цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, хяналт тавьж ажиллахыг Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, бүрэлдэхүүн сургуулийн захирал, Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуул, оюутны байрны эрхлэгч нарт даалгав.

8. Багш, ажилтан, оюутан, суралцагчдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зөвлөмж, мэдээлэл, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэн зохион байгуулан ажиллахыг Эрүүл мэнд, спортын төвийн захирал Ц.Ононтуулд үүрэг болгов.

9. Оюутны байранд амьдарч буй бүх оюутнуудад холбогдох зөвлөмж, мэдээллийг хүргэн, орон нутагт нь түр буцаах ажлыг зохион байгуулахыг Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, бүрэлдэхүүн сургуулийн захирал, оюутны байрны эрхлэгч нарт хариуцуулав.

10. 0-5 насны хүүхэдтэй багш, ажилтнууд хүүхэд нь томуу, томуу төст өвчтэй, асрах шаардлагатай бол Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тухайн бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлага 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг холбогдох материалыг үндэслэн олгох, бусад тохиолдолд сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөө олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтов.

11. Шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, материалын худалдан авалтыг зохион байгуулах, зохион байгуулалтын арга хэмжээтэй холбогдсон хөрөнгө, зардлыг тухай бүр шийдвэрлэн, нэмэлт зардлыг ШУТИС-ийн эрсдэлийн сангаас гарган зарцуулахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад хариуцуулахаар тогтов.

12. ШУТИС-ийн хэмжээний бүх цайны газруудын ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэгт хариуцуулахаар тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР