ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний хурлын тэмдэглэлээс
None

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2020 оны 01 дүгээр сарын 21                                   Дугаар: 01                                         Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1845 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал Д.Ганбаатар, Хөрөнгө оруулалт хангамжийн газрын дарга Г.Жавхлан нар хуралд орлон оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар,

Хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн харъяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайлан

      ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

2. 2020/2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журам

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

3. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн тайлан

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

4. Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийг ШУТИС-ийн судалгаа инновацийн нээлттэй төв болгон зохион байгуулах тухай

      ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

      ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Дотоод аудитийн албаны шалгалтын зөвлөмжийн дагуу нягтлан бодох бүртгэлийн ажлыг сайжруулах, санхүүгийн хариуцлага, сахилга батыг сайн баримталж ажиллах, сурагчдын тоог тогтвортой байлгах, орлого нэмэгдүүлэх талаар шинэ менежмент, шинэ туршлага нэвтрүүлэх, сургуулийнхаа гадаад харилцааг өргөжүүлэх, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал санаачилга гаргаж ажиллахыг ШУТИС-ийн харъяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Д.Буянтогтох, ахлах нягтлан бодогч М.Батпүрэв нарт үүрэг болгов.

2. 2020/2021 оны хичээлийн жилийн элсэлтийн журмын төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн санал нэгдсэн асуудлуудыг тусган боловсруулан 14 хоногийн дараа дахин хэлэлцэхээр тогтов. Журмын төсөлд санал өгөх, хяналтын тооны бодитой санал өгөхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.   

3. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль /ХШУС/-ийн 2017/2018 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн тайланг дахин нягталж, багш нарт танилцуулан, зөрчил дутагдлыг арилгах, буруутай хүмүүст арга хэмжээ авах тушаалын төсөл боловсруулж танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг нарт хариуцуулав.

4. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн зөвлөх профессор Минжүүрийн Дүгэрсүрэнгийн эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу ХШУС 2 сая төгрөг, БАС, БАТС, БуХС, ГУУС, ГХС, ДаТС, МехТС, МХТС, ҮТС, ЭХС, захиргаанаас тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР