2011 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Бямба гаригт хичээлийн 1 ба 2-р байрны анги танхимуудад явагдав. Энэ арга хэмжээнд PH101:Физик-1, PH102:Физик-2 хичээлийг энэ улиралд зааж буй 40 тооны профессор багш нараас 38 нь оролцож ирсэн оюутанд физик сургалтын бүх төрлийн үйлчилгээ үзүүллээ. Багш Наранчимэг, Алдармаа, Амарсанаа нар 40-өөс олон тооны оюутантай ажиллажээ. Оролцсон оюутнууд физикийн лабораторийн ажлаа нөхөж хийх болон хамгаалах, бие даалтаа шалгуулах, багшаасаа асууж зөвөлгөө авах, хичээл нөхөх зэргээр үр дүнтэй ашиглаж өндөр сэтгэгдэлтэйгээр нэг өдөр өнгөрүүлэв. 14-р долоо хоногт зохион байгуулсан нь цаг хугацааны хувьд оновчтой болсон байна. Физик сургалтын өдрийн арга хэмжээнд оролцсон 21 багшийг сонгож санал сэтгэгдэлийг сонсоход оюутны ирц дундажаар 35%, лабораторийн хичээлийн өрөө их ачаалалтай байсан, анги танхимын асуудал үүссэн, ирэхийг хүлээж байсан хичээл тасалдаг оюутан нь ирээгүй, амралтын өдөр зохион байгуулсан нь буруу, багш нар шинжлэх ухааны шинэ ололт, амжилтын шинэ мэдээллийг оюутнуудад хүргэх, заах аргын семинартай хослуулах, байсан гэх мэтээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн физикийн салбарын ажилд үнэтэй зөвөлгөө өгсөн ба цаашид тухайн арга хэмжээний сургалтын чанарт нөлөөлөх байдал, эерэг ба сөрөг талыг сайтар тунгаан хэлэлцэж оюутанд илүү өгөөжтэй, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж байх болно.
ФИЗИКИЙН САЛБАР
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав