ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 12 дугаар сарын 24                            Дугаар: 27                                  Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1915 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга нар хуралд орлон оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар, хуралд суугаагүй ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин, ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү нар.

 

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцооны гарын авлага

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

2. ШУТИС-ийн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр

НБТ-ийн захирал Д.Ганбат

НБТ-ийн ахлах мэргэжилтэн А.Сүнжидмаа

3. ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө  

Ажлын хэсэг, ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

Бусад асуудал,

  • Өр, авлага барагдуулсан тухай мэдээлэл

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

  • ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбооны үйл ажиллагааны тухай

ГУУС-ийн багш Б.Улаанбаатар

  • БНСУ-ын Hanbat national university-тай механик инженерийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай

МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүн хуралд оролцох боломжгүй, онцгой хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа хурал эхлэхээс өмнө ШУТИС-ийн захирал /ректор/-д мэдэгдэж чөлөө авах, ректор зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд захирлын зөвлөлийн гишүүнийг орлон захиргааны газар, албадын дарга, бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг хуралд суухгүй байхыг үүрэг болгов.

2. ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцооны гарын авлагын төслийг дэмжиж, батлан хэрэгжүүлэхээр тогтов. 

3.  “ШУТИС-ийн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, зохих засвар, өөрчлөлт хийж Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

4.  Өр, авлага барагдуулах талаар санаачилгатай, санхүүгийн дүрэм, журмуудыг мөрдөж, санхүүгийн сахилга баттай ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

5.  ШУТИС-ийн залуучуудын хөгжлийг дэмжих холбоо төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

6. ШУТИС-ийн залуучуудын хөгжлийн III чуулганд бүрэлдэхүүн сургууль, нэгжээс 10 хүртэлх төлөөллийг оролцуулах, холбогдох зардлыг багшийг дэмжих зардлын төсвөөс санхүүжүүлэхийг дэмжив.

7. Механик тээврийн сургууль, БНСУ-ын Ханбат үндэсний их сургууль /Hanbat national university/-тай механик инженерийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжиж, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР