ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны хурлын тэмдэглэлээс
None

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

      2019 оны 12 дугаар сарын 17                                  Дугаар: 26                                  Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1730 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал, Барилга, архитектурын сургуулийн дэд захирал Ж.Азжаргал, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дэд захирал Н.Эрдэнэхүү, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал А.Сарнай, Эрчим хүчний сургуулийн дэд захирал Б.Пүрэвсүрэн нар хуралд орлон оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

Хэлэлцсэн асуудал:

1. Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийг ШУТИС-ийн судалгаа инновацийн нээлттэй төв болгон зохион байгуулах тухай

             ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

2. Чанарын удирдлагын баримт бичиг "Чанарын гарын авлага"-ын төсөл

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

ЧХШҮА-ны дарга Э.Халиун

3. ШУТИС-ийн оюутны II байрын дахин төлөвлөлтийн тухай

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ,

ХОХГ-ын дарга Г.Жавхлан

Бусад асуудал,

  • 2020 онд “Алтай” ахмадын аялал зохион байгуулах тухай

ШУТИС-ийн ахмадын зөвлөл дарга Д.Чулуун

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийг ШУТИС-ийн судалгаа инновацийн нээлттэй төв болгон зохион байгуулах тухай” асуудлыг хойшлуулахаар тогтов.

2. Чанарын удирдлагын баримт бичиг "Чанарын гарын авлага"-ын төсөлд захирлын зөвлөлөөс гарсан санал болон бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн саналыг авч нэгтгэн тусгаж, редакцийн найруулга хийн 12 сарын 24-ний хурлаар дахин хэлэлцүүлэхийг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд хариуцуулав.

3. ШУТИС-ийн оюутны II байрын дахин төлөвлөлтийн асуудлыг дэмжиж, олон улсын жишиг, стандартад нийцсэн оюутны байр барихтай холбоотой ажлуудыг хариуцаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов.

4. ШУТИС-ийн ахмадын зөвлөлөөс 2020 онд зохион байгуулах “Алтай” аяллыг дэмжиж, аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг ШУТИС-ийн ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуунд үүрэг болгов.

5. ШУТИС-ийн ахмадын зөвлөлөөс зохион байгуулах аялалд явуулах хүмүүсийн бүрэлдэхүүнд хяналт тавьж, дүгнэлт хийж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагад үүрэг болгов.

6. ШУТИС-д мөрдөгдөж буй холбогдох дүрэм, журмуудыг шинэчлэх тухай, 2019/2020 оны хичээлийн жилийн намрын улирлын шалгалт, төгсөлттэй холбоотой асуудлын талаар, 2019 оны батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулахгүй байх тухай анхааруулан чиглэл өгч, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

7. Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэнгийн эмчилгээний зардалд зориулж, ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу ГХС 2 сая төгрөг, БАС, БАТС, БуХС, ГУУС, ДаТС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС, захиргаанаас тус бүр 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР