ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны хурлын тойм
None

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2019 оны 12 дугаар сарын 03                                 Дугаар: 25                                  Улаанбаатар хот

       

      Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1920 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд ургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн дэд захирал Д.Ганбаатар, Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга нар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг нар, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2020 оны төсвийн төсөл

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

2. “ШУТИС-ийн стратеги-2030” төлөвлөгөөний төсөл

Ажлын хэсэг, ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

Бусад асуудал,

  • ШУТИС-ийн 60 жилийн ойн ажлын тайлан

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

  • M-JEED төслийн хүрээнд Япон улсад зэргийн болон зэргийн бус сургалтад хамруулах тухай

ЭШХАЭ дэд захирал Т.Намнан

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2020 оны төсвийн төсөлд захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналуудыг харгалзан үзэж, зохих өөрчлөлтүүдийг тооцоолж оруулаад, Удирдах зөвлөлийн хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ нар болон холбогдох газар, албадын мэргэжилтнүүдэд хариуцуулахаар тогтов.

2. “ШУТИС-ийн стратеги-2030” төлөвлөгөөний төслийг дэмжиж, зохих засвар оруулан Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

3. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг захирлын зөвлөлийн гишүүн биечлэн танилцуулах, “ШУТИС-ийн ректорын зөвлөлийн хурлын дэг”-ийг мөрдлөг болгон ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг болон захирлын зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР