ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн Барилгын технологи, менежментийн профессорын багийн профессор Ж.Гэрэлхүүгийн “Эрдмийн бүтээлийн баяр” 2011 оны 11 дүгээр сарын 24-нд боллоо. Энэ үеэр Эрдмийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ.


Доктор, профессор Ж.Гэрэлхүүгийн нэрэмжит “Барилгын үйлдвэрлэлд монгол орны цаг агаарын онцгой нөхцөл нөлөөлөх байдлын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Б.Батмягмар “Монгол орны өвлийн нөхцөлд цутгамал бетон, төмөр бетоныг химийн нэмэлтийн аргаар цутгах технологийн судалгаа”, Р.Хишгээ “Бетоны дотоод температур ба бат бэхийн хамаарлын судалгаа”, Ж.Гэрэлхүү, Ж.Дуламжав “Хуурай халуун цаг агаарын нөхцөлд цутгамал бетон төмөрбетоны ажлыг гүйцэтгэх технологийн судалгаа”, Я.Дүйнхэржав, Э.Баярмагнай, Н.Пүрэвдаваа “Барилгын бүтээцийн чанар, өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Япон улсын Кюүшү их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчлав
Монголд анх удаа зүтгүүрийн жолоодлогын сургалтын цогц төхөөрөмжийг “Мози Воркшоп”-төслийн хүрээнд нэвтрүүлж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв