“Бүтээмж, чанарын гайхамшиг” сургалт-семинарыг оролцогчдын бүтээмж, чанарын удирдлагын мэдлэгийг бататгаж, бүтээмж, чанарын хөдөлгөөний тэргүүн туршлагатай танилцуулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ШУТИС-ийн харъяа Компьютерийн техник менежментийн сургууль, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Ньютел” компанитай хамтран 2011 оны 11-р сарын 24-25 оны өдрүүдэд КтМС болон “Ньютел” компаний сургалтын байранд зохион байгуулав.

Сургалт-семинарт ШУТИС-ийн харъяа КтМС-ийн 2 багш, Жижиг дунд үйлдвэрийн менежментийн IV курсын 12 оюутан, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 17 ажиллагчид, “Ньютел” ХХК-ийн 8 ажилтан оролцсон болно.

Уг сургалт-семинараар КтМС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал док., проф. Л. Оюунцэцэг “Монголын бүтээмжийн хөдөлгөөний ололт туршлага, цаашдын зорилт”, “Монгол улсын хөгжлийн хандлага: Инноваци ба мэдлэгийн эдийн засаг” сэдвээр лекц уншсан ба “Эрдэнэт” үйлдвэр, “Ньютел” ХХК-ний ажилтнууд өөрийн байгууллага дээр нэвтрүүлж хэрэгжүүлж буй бүтээмж, чанар дээшлүүлэх хөтөлбөр, түүний хүрсэн үр дүн, амжилт, сургамж, цаашдын зорилт сэдвийн дор туршлагаасаа харилцан солилцлоо. Мөн “Говь” ХК, “МИАТ” ХК-ийн үйл ажиллагаа, бүтээмжийн хөдөлгөөний туршлагатай танилцах аялал зохион байгууллаа.
Сургалт-семинарын ач холбогдол нь байгууллагууд харилцан туршлагаа солилцож, бие биенээсээ суралцахаас гадна мэргэжлийн оюутнуудын хувьд танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, практик туршлагаас суралцах боломж олгож буй явдал байлаа.
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа