ШУТИС-ийн ГГТС-ийн Гидрогеологи-геоэкологийн профессорын багаас жил бүр зохион байгуулдаг “Монгол орны орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний ээлжит 19-р хурал 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн номын сангийн хурлын танхимд болж өнгөрлөө.

Хуралд Усны газар, ХХААХҮЯ, ШУА-ын Геоэкологийн хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Усны төсөл, Японы Тохокугийн их сургууль, Солонгосын Ёнсой их сургууль, ХААИС, Голландын Варежагийн их сургууль, “Ус Оюу”, “Нэмэр интернэшнл”, “ММС”, “Кожи Гоби”, “Ким Монголиа” компани, засгийн газрын байгууллагууд, дотоод, гадаадын их сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, хувийн хэвшлийнхэн оролцон нийт 23 аман, 11 ханан илтгэл хэлэлцүүлэв.

Илтгэлүүдэд монгол оронд тулгараад буй газар доорхи ус, инженер геологи, геоэкологийн асуудлуудыг хэлэлцсэнээс Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой газар доорхи усны хомсдол, гидрохимийн онцлог, үерийн аюул, хотын байгаль орчны эмзэг байдал, цэвдэгт үзэгдлүүдийн өөрчлөлтийн судалгаа зэрэг илтгэлүүд хуралд оролцогсдын анхаарлыг татаж байлаа.

Мөн эрдэм шинжилгээний хуралд оролцсон Солонгосын Ёнсой их сургуулийн профессор Нам Чил У оюутнуудад зориулан “Газар доорхи ус ба мониторинг” сэдвээр лекц уншив.
Хурлын үеэр гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөгчид, оюутнууд харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллах төсөл, санааг олноор дэвшүүлсэн. Тус хуралд ирүүлсэн илтгэлүүдийг “Монгол орны орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” хурлуудын эмхтгэлийн 19-р дугаарт эмхэтгэн хэвлэж, хэвлүүлэх зардлыг “Ус Оюу” компани ивээн тэтгэв.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийн тооцоо, загварчлалд Aspen Plus программ ашиглах нь” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, ажилтнууд олон улсын хамтарсан сургалтад хамрагдлаа
“Ice Scholars 2025” аялалтай тэтгэлэгт хөтөлбөрт оюутнууд амжилттай оролцлоо
ШУТИС-ийн Оюутны физикийн XXXVI олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав