2011 оны 10 дугаар сарын 24-27-ний өдрүүдэд БНСУ-ын Мэдлэг эдийн засгийн яамны (Ministry of Knowledge Economy) Нэхмэл, хувцас ба өргөн хэрэглээний бүтээгдэхүүний (textile, apparel & consumer goods) Газрын дарга доктор Ким Нам Куй, орлогч дарга Моон Чеол Ван нараар удирдуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, үйлдвэрлэлийн төлөөлөгчид ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын үйлдвэрлэлийн парк корпораци (KICC), Үйлдвэрлэлийн технологийн хүрээлэн (KITECH), Нэхмэлийн хөгжлийн хүрээлэн (KTDI), Гутал, арьс ширний технологийн хүрээлэн (KIFLT), Нэхмэлийн Үйлдвэрийн Нэгдсэн холбоо (KOFOTI) болон Нэхмэлийн 5 үйлдвэрийн ерөнхийлөгч, захирал, дарга нар ирлээ.
Дээрх төлөөлөгчид БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, ШУТС-ийн дарга Т.Ган-эрдэнэ, ХХААХҮЯ-ны Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын дарга Л.Чой-Иш, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Бадарч, салбар хариуцсан мэргэжилтэнүүд, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон Ноос, ноолуур, Оёдол, Арьс ширний мэргэжлийн 5 холбоо, үйлдвэрийн хүмүүстэй уулзаж Монгол Улсын ноос ноолуур, арьс ширний салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Солонгосын өндөр техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.
ЗХШҮГ
Монголын 2025 оны оюутны УАШТ-д нийт 26 их дээд сургууль оролцсоноос доктор, профессор Т.Намнан ректортой ШУТИС-ийн баг 50 оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-өөр “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн чиглэлээр сургалтад хамрагдав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжин ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нэгдэж мод тарив
“Технологи ба хүний эрх” сэдвийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Гар барилдааны төрөлд оролцож хүрэл медаль хүртлээ